logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Газрын тосны үнэ 2 өдөр дараалан өсөв
    Anthony Di Paola
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 11 10:15
    203

    Зургийг: Bloomberg

    WTI төрлийн газрын тосны үнэ 2.7 хувиар өсөөд байна

    (Bloomberg) -- АНУ болон Иран харилцан гал нээж байгаагаас газрын тосны үнэ хоёр дахь өдөртөө өсөлттэй байна. Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш 2.3 хувиар чангарч, баррель нь 95 ам.доллар хүрлээ. Мөн WTI төрлийн газрын тосны үнэ 2.7 хувиар өссөнөөр баррель нь 92 ам.доллароор арилжаалагдаж байна.

    АНУ-ын дараалсан цохилтын дараа Техран Ормузын хоолойн хөдөлгөөнийг бүрэн хааж байгаагаа зарласан юм. Мөн Исламын хувьсгалт гвард хоолойгоор дамжин өнгөрөхийг оролдсон хоёр усан онгоц руу гал нээжээ.

    OIL.png

    Хэдий тийм боловч АНУ-ын зэвсэгт хүчин арилжааны хөлөг онгоцнуудын транзит тээвэр хэвийн үргэлжилж байна гэж мэдээлсэн байна. АНУ Ормузын хоолойгоор нийт 200 хөлөг онгоцыг дамжин өнгөрөхөд дэмжлэг үзүүлж, 100 сая гаруй баррель газрын тосыг зах зээлд нийлүүлсэн гэж Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ.

    Ирак гол боомт дээрх газрын тос ачилтаа хурдасгасан нь OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн тэргүүлэх олборлогчид Ормузын хоолойгоор илүү их хэмжээний түүхий нефть гаргаж байгаагийн хамгийн сүүлийн дохио болсон юм.

    “Bloomberg”-ийн нэгтгэсэн мэдээллээр Ормузын хоолойгоор нэвтэрч буй эсвэл Иракийн Басра боомт дээр ачигдаж буй газрын тосны тээвэрлэлт энэ сард нийт долоон сая орчим баррель  хүрээд байна.

    Cэтгэгдэл бичих