
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- Тавдугаар сард 82 хүний аминд хүрсэн ноцтой осол гарсны дараа нийлүүлэлттэй холбоотой болгоомжлол үүссэнтэй зэрэгцэн БНХАУ-ын Шаньси мужийн захиргаа нүүрсний уурхайнуудыг олборлолтоо хэвээр хадгалахыг зөвлөлөө.
Канадад төвтэй “Cailian” зөвлөх компанийн мэдээлснээр Шаньси мужийн Хөгжил, шинэчлэлийн хорооноос "Зуны оргил эрэлтийн үед нийлүүлэлтийг тогтвортой хангах"-ыг уриалсан байна.
Ингэснээр Далянийн Таваарын биржид коксжих нүүрсний фьючерс ханш 6.2 хувиар суларсан нь 2025 оны наймдугаар сараас хойших арилжааны нэг өдрийн хамгийн огцом уналт боллоо. Нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлол үүссэнээр энэ долоо хоногт коксжих нүүрсний үнэ сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрээд байсан юм.
Даваа гарагийн байдлаар Шаньси мужийн жилдээ 85 сая тонн хүртэл нүүрс олборлох хүчин чадалтай 70 орчим уурхай олборлолтоо дахин сэргээсэн байна. Хэдий тийм боловч 70 сая тонн хүртэл хүчин чадалтай 65 уурхайн үйл ажиллагаа зогсонги хэвээр байгааг “Mysteel”-ийн дата мэдээлэл харуулж байна.