logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Хиймэл оюуны эрэлтийн ачаар БНХАУ-ын экспорт шинжээчдийн таамгийг давж өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 09 14:00
    417

    Зургийг: Megan Varner/Bloomberg

    БНХАУ-ын худалдааны тэнцлийн ашиг 105.4 тэрбум ам.доллар болж, нэгдүгээр сараас хойших дээд түвшинд хүрлээ

    (Bloomberg) -- Ираны дайнаас үүдэлтэй саатлыг хиймэл оюуны техник хангамжийн эрэлт нөхсөнөөр тавдугаар сард БНХАУ-ын экспорт болон импорт шинжээчдийн таамагласнаас хурдацтай өслөө. Тус улсын экспорт өмнөх оны мөн үеэс 19 гаруй хувиар нэмэгдсэн нь сүүлийн гурван сар дахь хамгийн огцом өсөлт болов. Мөн энэ нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн дундаж таамаг болох 15 хувиас өндөр байна.

    CHINA-EXPORT.png

    Өнгөрсөн сард импорт 27 хувиар өссөнөөр БНХАУ-ын гадаад худалдааны тэнцэл 105.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь нэгдүгээр сараас хойших дээд үзүүлэлт юм.

    Дэлхийн эрчим хүчний хямралаас үл хамааран хиймэл оюуны дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжиж буй нь энэ онд Азийн худалдааг урагшлуулах гол хөдөлгөгч хүч болж байна. Тухайлбал: тавдугаар сард БНСУ-аас БНХАУ-ын авсан хагас дамжуулагчийн импорт өмнөх оны мөн үеэс 200 гаруй хувиар өсжээ.

    Харин БНХАУ-ын компьютер, эд ангийн экспорт 66 хувиар өссөн нь 2010 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

    CHINA-TECH.png

    Үүнээс гадна АНУ-д хийсэн БНХАУ-ын экспорт 2021 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буюу бараг 36 хувиар өссөн нь анхаарал татаж байгаа юм. Ерөнхийдөө БНХАУ-ын экспорт Европын Холбоо, Латин Америкаас бусад томоохон бүс нутагт хурдацтай өсөж байна.

    Cэтгэгдэл бичих