logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөнө гэсэн болгоомжлол нэмэгдсэнээр зэсийн үнэ унав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 09 13:30
    309

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    Цагаан тугалганы үнэ 1.1 хувиар буурч, тонн нь 51,720 ам.доллароор арилжаалагдаж байна

    (Bloomberg) -- Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг өсгөнө гэсэн хүлээлт үүссэнээр хөрөнгө оруулагчдын дунд суурь металлуудын эрэлт буурч, зэсийн үнэ уналаа.

    Сүүлийн байдлаар Лондоны Металлын биржид зэсийн ханш 0.4 хувиар суларч, тонн нь 13,565 ам.доллар болоод байна. Түүнчлэн цагаан тугалганы үнэ 1.1 хувиар буурч, тонн нь 51,720 ам.доллароор арилжаалагдаж байна.

    COPPER.png

    Дөрөв дэх сардаа дараалан үргэлжилж буй Ираны дайн дэлхий даяар инфляцыг эрчимжүүлж, томоохон Төв банкнууд бодлогын хүүг өсгөнө гэсэн болгоомжлол үүсээд буй. Мөнгөний бодлого хатуурах нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж, улмаар металлын эрэлтийг сааруулах эрсдэлтэй.

    Хэдий тийм боловч урт хугацаандаа суурь металлуудын хүчтэй эрэлт хадгалагдаж, 2030-2031 он гэхэд зэсийн үнэ тонн нь 17,636 ам.доллар хүрнэ гэж “Jefferies”-ийн шинжээчид үзэж байна.

    Cэтгэгдэл бичих