
Зургийг: Muhammad Fadli/Bloomberg
(Bloomberg) -- Азийн нүүрсний жишиг үнэ сүүлийн 22 сарын дээд түвшинд хүрээд байна. Энэ нь Индонезийн нүүрсний экспортын шинэ журам нийлүүлэлтийг удаашруулж байгаатай холбоотой аж. Ингэснээр Азийн жишиг болох "Newcastle" нүүрсний фьючерс үнэ тонн нь 148.75 ам.доллар хүрсэн нь 2024 оны наймдугаар сараас хойш дээд үзүүлэлт болж байна.
Индонез улс өнгөрсөн сард нүүрс зэрэг гол түүхий эдийн тээвэрлэлтэд хяналт тавихаа мэдэгдсэн юм. Шинэ журам энэ сараас хэрэгжиж эхэлснээр төөрөгдөл үүсгэж, дэлхийн хамгийн том нүүрс экспортлогчийн нийлүүлэлт саатахад хүрээд байна.
Үүнээс гадна Зүүн Хойд Азид цагаар агаар эрс халж, БНХАУ зэрэг гол хэрэглэгч зах зээлд агааржуулагчийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр ирэх саруудад нүүрсний эрэлт өсөх төлөвтэй байгаа аж.