logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Бизнесийн хөрөнгө оруулалт буурсан ч Японы эдийн засаг I улиралд өсөлтөө хадгалав
    Yoshiaki Nohara
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 08 11:00
    304

    Зургийг: Noriko Hayashi/Bloomberg

    (Bloomberg) -- Ираны дайны улмаас бизнесүүд хөрөнгө оруулалтаа танасан ч Японы эдийн засаг тогтвортой өсөж байна. I улиралд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт өмнөх улирлаас 0.7 хувиар буурсан ч тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт жилийн дүнгээр 1.8 хувьтай гарчээ.

    Тайлант хугацаанд хувийн хэвшлийн эрэлт болон экспорт бараг өөрчлөгдөөгүй байна. Харин цэвэр экспорт эрчимжсэн нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дэмжлээ.

    JAPAN-GDP.png

    Өнгөрсөн улирлын эцсээр Ираны дайн эхэлж, гуравдугаар сараас газрын тосны үнэ өндөр дүнгээр өссөн юм. Хэдий тийм боловч Японы эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа тул Төв банк нь ирэх долоо хоногт бодлогын хүүг өсгөх магадлал нэмэгдэж байна.

    "Ойрх Дорнодын дайны үр дагавар I улиралд бодитой мэдрэгдээгүй. Цаашид илүү тодорхой болно" гэж “Mitsubishi UFJ Research and Consulting”-ийн Ахлах эдийн засагч тодотголоо. Мөн Японы Төв банк сүүлийн мэдэгдэлдээ инфляцыг хазаарлахад анхаарах дохио өгсөн тул энэ сард бодлогын хүүг өсгөнө гэсэн хүлээлттэй байгаагаа онцолжээ.

    Cэтгэгдэл бичих