logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    OPEC+ бэлгэдлийн чанартайгаар VII сарын газрын тосны гарцаа нэмэгдүүлэхээр шийдвэрлэв
    Grant Smith, Fiona MacDonald, Salma El Wardany, Nayla Razzouk
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 08 10:40
    301
    Иран Израил руу пуужин харвасан мэдээллийн дараа газрын тосны ханш өслөө

    (Bloomberg) -- OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг долоодугаар сарын газрын тосны гарцаа бэлгэдлийн чанартайгаар бага зэрэг нэмэгдүүллээ.

    Саудын Араб, ОХУ зэрэг долоон улс ирэх сард олборлолтын нийт зорилтот хэмжээгээ өдөрт 188 мянган баррелиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хэдий тийм боловч Ираны дайны улмаас Ормузын хоолойн тээвэрлэлт зогсож, Персийн булангийн орнууд гарцаа танахад хүрээд буй. Тиймээс энэ шийдвэр нь одоогоор хэрэгжих боломжгүй юм.

    OPEC.png

    Ормузын хоолой хаалттай хэвээр байвал OPEC-ийн хоёр дахь гол олборлогч болох Ирак улс ирэх сард Төрийн албан хаагчдын цалинг тавих боломжгүй болохыг Гадаад хэргийн сайд нь мэдээллээ. Иракийн газрын тосны экспорт зөвхөн Курдистаны хоолойгоор нийлүүлэгдэж, өдрийн дундаж экспорт нь 200 мянган баррелиар хязгаарлагдаж байна.

    OIL.png

    Дайныг зогсоох хэлэлцээ гацаж, Иран Израилд цохилт өгснөөр газрын тосны үнэ эрс өсөөд байгаа юм. Брент төрлийн газрын тосны ханш 3.6 хувиар огцом өсөж, баррель нь 96.47 ам.доллар хүрээд байгаа бол бол WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 94 ам.доллар дөхжээ.

    Cэтгэгдэл бичих