
Зургийг: Matt Jelonek/Bloomberg
(Bloomberg) -- Алтны үнэ уналттай байгаатай зэрэгцэн БНХАУ-ын Төв банк тавдугаар сард худалдан авалтаа эрчимжүүлж, нөөцөө тэлсэн байна.
Өнгөрсөн сард Хятадын Ардын банкны эзэмшиж буй алтны хэмжээ 10 тонноор өссөн бөгөөд энэ нь 2024 оноос хойших хамгийн том сарын худалдан авалтад тооцогдож байна.
Хятадын Төв банк алт худалдан авах давлагаагаа 19 дэх сардаа буюу 2015 оноос хойших хамгийн удаан хугацаанд үргэлжлүүлж байгаа юм.
Төв банкнуудын худалдан авалт нь сүүлийн жилүүдэд алтны үнийг дэмжиж буй гол хүчин зүйл болоод буй. Геополитикийн тогтворгүй байдал нь Төв банкнуудын нөөцөө төрөлжүүлэх эрмэлзлийг нэмэгдүүлж, худалдан авалт цаашид улам эрчимжих төлөвтэйг “Goldman Sachs” өнгөрсөн сард мэдээлсэн юм.
Үүнээс гадна Ираны арми Израил руу дараалан пуужин харваснаар алтны ханш унаад байна. Өнгөрсөн долоо хоногт алтны үнэ бараг таван хувиар унасны дараа даваа гарагт унц нь 4335 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.