logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    S&P Global: Дата төв, холбогдох дэд бүтцийн зэсийн хэрэглээ 2040 онд 2.5 сая тонн хүрнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 05 09:25
    104

    Зургийг: mining.com

    Криптовалютын дата төвд суурилуулсан мегаватт тутамд 21 тонн зэс шаардагддаг бол БНХАУ дахь хиймэл оюуны сургалтын дата төвийн зэсийн хэрэглээ хоёр дахин өндөр буюу 47 тонн байгааг “S&P Global Market Intelligence” шинэ тайландаа онцоллоо.

    Дата төвүүд болон холбогдох дэд бүтцүүдийн зэсийн хэрэглээ 2025 онд 1.1 сая тонн байсан бол 2040 онд 2.5 сая тонн хүртэл өснө гэж тооцоолсон байна. Хэдий тийм боловч олон хувьсах хүчин зүйлээс хамааран эрэлт хамгийн ихдээ 2.7 сая тонн, багадаа 1.7 сая тонн хооронд хэлбэлзэх боломжтойг тайланд дурджээ.

    Түүнчлэн процессоруудыг хооронд нь холбох кабельд зэсээс шилэн кабель руу шилжих үйл явц аль хэдийн эхэлснийг “S&P Global Market Intelligence” онцолсон байна. Тухайлбал: чип үйлдвэрлэгч “Nvidia” дараагийн үеийн хиймэл оюуны дата төвүүдийн шаардлагыг хангахад зэс утас хүндрэлтэй байж магадгүйг анхааруулж буй. Зэсийн хэрэглээг бууруулах нь өртөг хэмнэхээс гадна эрчим хүчний хүчин чадлыг тасралтгүй нэмэгдүүлэх чухал гарц болно гэж компани үзэж байна. 

    Cэтгэгдэл бичих