
Зургийг: Atta Kenare/AFP/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD) дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн төсөөллөө бууруулснаас гадна АНУ болон Иран ойрын хугацаанд тогтвортой энхийн хэлэлцээрт хүрэхгүй бол дайнаас үүдэлтэй эдийн засгийн хохирол эрс дордохыг анхаарууллаа.
Тус байгууллага энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 3.4 хувиас бууруулж, 2.8 хувь болгосон байна. Энэ оны дунд үеэс эрчим хүчний хямрал намжвал 2027 онд эдийн засгийн өсөлт 3.1 хувь болж сэргэнэ гэж тооцоолжээ. Хэдий тийм боловч дайн сунжрах хувилбарт өсөлт 2.1 хувь хүртэл огцом удааширч болзошгүй байгаа аж.
Үүнээс гадна Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага цар тахал болон 2009 оны санхүүгийн хямралыг эс тооцвол сүүлийн 40 жил дэх хамгийн гүнзгий дэлхийн эдийн засгийн уналтыг өдөө илүү бүрхэг хувилбарыг танилцуулав. Тодруулбал: дайн 2027 он хүртэл үргэлжилбэл дэлхийн эдийн засгийн өсөлт 1.8 хувь хүртэл буурна. Энэ нь ажилгүйдлийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг сааруулснаар зарим эдийн засгийг уналтад оруулах эрсдэлтэйг анхаарууллаа.
Түүнчлэн Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага дэлхийн хэрэглээний үнэ энэ онд 0.4 нэгж хувиар, ирэх онд 1.3 нэгж хувиар өснө гэж таамаглаж байна.