
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- ОХУ сүүлийн жилүүдэд анх удаа алт олборлолтын албан ёсны төсөөллөө гаргасан нь шинжээчдийн хүлээлтээс хэтэрхий өндөр байна. Тодруулбал: ОХУ энэ онд 480-500 тонн алт олборлоно гэж тус улсын Байгалийн нөөцийн сайд Александр Козлов Төрийн өмчит "TASS" агентлагт мэдээлжээ.
Мөн өнгөрсөн оны гарц нь 480 орчим тонн байсныг дурдсан байна. Хэрэв дээрх үзүүлэлт үнэн зөв бол ОХУ БНХАУ-ыг ардаа орхиж, дэлхийн тэргүүлэх алт олборлогч болох юм. Нэрээ нууцлахыг хүссэн ОХУ-ын алт олборлогч томоохон компаниудын удирдах хоёр ажилтан энэ тоонд эргэлзэж байгаагаа илэрхийлж, тайлбарлахад хэтэрхий өндөр байгааг онцолжээ.
Дэлхийн алтны зөвлөлийн тооцоолсноор ОХУ 2024 онд 330 тонн алт олборлосноор БНХАУ-ын ард, хоёрдугаарт бичигдэж байсан юм.
Москва 2022 онд Украин руу халдсанаас хойш алт олборлолтын албан ёсны мэдээллээ нийтлэхээ зогсоосон тул гарцын төсөөлөл нь зах зээлийн сонирхлыг татаж буй.
Израил болон Ливан улс тодорхой нөхцөлтэйгөөр гал зогсоохоор тохиролцоонд хүрснээр алтны ханш сүүлийн байдлаар 0.2 хувиар өсөж, унц нь 4446 ам.доллар боллоо. Ингэснээр өмнөх арилжааны 1.2 хувийн уналтаа нөхөөд байна.