
Зургийг: Andrej Ivanov/Bloomberg
(Bloomberg) -- Эрэлт нэмэгдэх өөдрөг төсөөллөөс гадна нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь Ойрх Дорнодын дайныг тойрсон болгоомжлолыг давамгайлснаар зэсийн үнэ тонн нь 14 мянган ам.доллар давлаа. Түүнчлэн хөнгөн цагааны ханш сүүлийн дөрвөн жил гаруйн дээд түвшинд хүрээд байна.
"Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас зарим түүхий эдийн нийлүүлэлт тасалдсан. Мөн цаашдын хүчтэй эрэлтээс шалтгаалан металлын үнэ ерөнхийдөө өсөх хандлагатай байна" гэж "HSBC Holdings"-ийн шинжээчид мэдээллээ.
“Goldman Sachs” энэ долоо хоногийн эхээр гаргасан төлөвтөө зэсийн үнийн оны эцсийн таамаглалаа 10 гаруй хувиар өсгөөд байна. Мөн “Citigroup” өнгөрсөн сард "Хөнгөн цагаан нь сүүлийн хагас 100 жилийн хугацааны хамгийн ноцтой нийлүүлэлт-эрэлтийн зөрүүтэй тулгарсан"-ыг анхааруулжээ.
Сүүлийн байдлаар Лондоны Металлын биржид хөнгөн цагааны үнэ нэг хувиар өсөж, тонн нь 3752 ам.доллар хүрсэн байна. Энэ он гарсаар хөнгөн цагааны ханш 25 гаруй хувиар өсөөд байгаа юм. Харин зэсийн үнэ 1.5 хувиар өсөж, тонн нь 14,040 ам.долларт хаагдлаа.