
Зургийг: Jason Alden/Bloomberg
(Bloomberg) -- Вашингтон Ирантай энхийн хэлэлцээрт хүрэх төлөв байдал бүрхэг болсноор газрын тосны үнэ гурав дахь өдөртөө дараалан өслөө.
Энэ долоо хоногийн эхний хоёр хоногт долоо гаруй хувиар өссөн брент төрлийн газрын тосны ханш сүүлийн байдлаар 1.1 хувиар чангарч, баррель нь 97 ам.доллар хүрээд байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ нэг хувиар өсөж, баррель нь 94 ам.доллароор арилжаалагдаж байна.
Израил болон Ливаны хоорондох дараагийн шатны хэлэлцээ лхагва гарагт товлогдсон. Мөн Дональд Трамп удахгүй Техрантай түр зуурын энхийн хэлэлцээрт хүрнэ гэдэгт итгэлтэй хэвээр байгаагаа тодотгожээ.
Үүнээс гадна OPEC-ийн гишүүн Ирак улс хагас автономит Курдистаны бүс нутгаар дамжих хоолойгоор хийх түүхий нефтийн экспортоо гурав дахин нэмэгдүүлэхэд бэлэн болсноо мэдээлсэн байна. Тус маршрутын экспортын хэмжээг хоёр сар хагасын дотор өдөрт 220,000 баррелиас 770,000 баррель хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөг баталжээ.