
Зургийг: Carla Gottgens/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын Шаньси мужийн уурхайд болсон ноцтой ослын дараах богино хугацааны төмрийн хүдрийн үнийн өсөлт тогтворжиж, сарын дүнгээр унах төлөвтэй байна.
Энэ сард Сингапурын биржид төмрийн хүдрийн фьючерс ханш 1.2 хувиар суларсан юм. Ингэснээр хоёрдугаар сараас хойш анх удаа сарын дүнгээр унах төлөвтэй байна.
"Уурхайн ослын дараа коксжих нүүрсний үнэ огцом өссөн нь гангийн үйлдвэрүүдийн ашгийн маржинд дарамт учруулж байна. Ингэснээр төмрийн хүдрийн үнэ тонн нь 105-110 ам.долларт хадгалагдах магадлалтай" гэж “Westpac Banking”-ийн шинжээч онцолжээ.
“Mysteel” зөвлөх компанийн долоо хоногийн дата үзүүлэлтийг харвал БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдийн гарц өөрчлөгдөөгүй ч ашигт ажиллагаа нь 62.3 хувиар буураад байна. Сүүлийн байдлаар Сингапурын биржид төмрийн хүдрийн үнэ 0.5 хувиар өсөж, тонн нь 105.85 ам.доллароор арилжаалагдаж байна.