logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын экспортын үнэ 2023 оноос хойших хамгийн өндөр дүнгээр өсөв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 29 15:15
    35039

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    (Bloomberg) -- Газрын тосны "шок"-ийн нөлөөгөөр дэлхийн үйлдвэрлэлийн төв цэг болох БНХАУ-ын экспортын үнэ сүүлийн гурван жилийн хамгийн өндөр дүнгээр өслөө. Тодруулбал:  дөрөвдүгээр сард экспортын ерөнхий үнийн үзүүлэлт өмнөх оны мөн үеэс таван хувиар нэмэгдсэнийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дата харуулж байна. Энэ нь 2023 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлт болоод зогсохгүй олон жил үргэлжилсэн уналтыг эцэслэж буй.

    CHINA-EXPORT.png

    Ираны дайн газрын тосны үнийг хөөрөгдсөнөөр хуванцраас эхлээд химийн мяндас хүртэл төрөл бүрийн түүхий эдийн өртөг нэмэгдсэн байна. Ингэснээр БНХАУ-ын зарим үйлдвэр усны хувцас, шархны лент зэрэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж эхэлжээ.

    Сүүлийн гурван жилд тус улсын дотоодын эрэлт суларч, үйлдвэрүүдийн өрсөлдөөн ширүүссэн нь үнийг тогтоон барьж байсан аж. Энэ ч утгаараа БНХАУ дэлхийн инфляцыг хазаарлах хямд бараа, бүтээгдэхүүний гол эх үүсвэр байсаар ирсэн юм.

    Харин одоо урт хугацааны уналт дууссанаар АНУ зэрэг өндөр хөгжсөн эдийн засагтай орнуудын худалдан авагчдад ч инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна.

    Cэтгэгдэл бичих