logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Суурь металлууд I сараас хойших хамгийн өсөлттэй сараа үдэх төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 29 14:25
    480

    Зургийг: Lauren Petracca/Bloomberg

    Зэсийн үнэ сүүлийн хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрэв

    (Bloomberg) -- Ойрх Дорнодын мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх найдвар нэмэгдсэнээр суурь металлуудын үнэ нэгдүгээр сараас хойших хамгийн өндөр сарын өсөлтөө үзүүлэх төлөвтэй байна.

    Пүрэв гарагийн байдлаар Лондоны Металлын биржийн гол зургаан металлын үнийг хянадаг "LMEX Metals Index" энэ сард 5.5 хувиар өссөн нь сүүлийн дөрвөн сарын хамгийн өндөр үзүүлэлт боллоо. 

    INDUSTRIAL-METALS-GFX.png

    Зэсийн үнэ пүрэв гарагт 1.3 хувиар өссөнөөр сүүлийн хоёр долоо хоногийн дээд түвшинд хүрээд байна. Сүүлийн байдлаар бараг өөрчлөлтгүй буюу тонн 13,700 ам.доллароос дээгүүр арилжаалагдаж байна. Энэ сар гарсаар зэсийн үнэ 5.6 хувиар өсөөд байгаа юм.

    Үүнээс гадна цагаан тугалганы ханш энэ сар гарсаар 18 хувиар чангарснаар суурь металлууд дунд өсөлтөөрөө тэргүүлж байна.

    Cэтгэгдэл бичих