
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
АНУ Ирантай гал зогсоох хугацааг сунгахаар тохиролцсоноор алтны ханш сэргэв
Yihui Xie
Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 29 14:00
292
Зургийг: Damian Lemanski/Bloomberg
(Bloomberg) -- АНУ Ирантай гал зогсоох хугацааг сунгах урьдчилсан тохиролцоонд хүрснээр алтны ханш сэргэлээ.
Пүрэв гарагт нэг хувийн өсөлттэй хаагдсаны дараа сүүлийн байдлаар 0.3 хувиар өсөж, унц нь 4500 ам.доллар давсан байна. Түүнчлэн мөнгөний ханш 0.4 хувиар чангарч, унц нь 75 ам.доллар хүрлээ.
Хоёрдугаар сарын эцсээр Ойрх Дорнодын мөргөлдөөн эхэлснээс хойш алтны ханш 15 хувиар сулраад байна. Талууд энхийн хэлэлцээний талаар зөрүүтэй байр суурь илэрхийлж байгаагаас дайны эхэн үеэр огцом унаснаасаа хойш алтны ханш нь хэлбэлзэлтэй байгаа юм.
Төв банкнууд бодлогын хүүг өсгөнө гэсэн болгоомжлол намжих үед ханш нь илүү тогтворжих боломжтойг “Oversea-Chinese Banking”-ийн шинжээч тодотгож байна.
Cэтгэгдэл бичих