
Зургийг: Xinhua News Agency/Bloomberg
(Bloomberg) -- Шаньси мужид гарсан уурхайн ноцтой осол нь ойрын хугацаанд БНХАУ-ын нүүрсний гарцыг бууруулж, ган болон химийн үйлдвэрлэлийн зардлыг өсгөх магадлалтай байна.
БНХАУ-ын Засгийн газраас орон даяар аюулгүй байдлын арга хэмжээг хянан, шалгах ажлын хэсэг байгуулсан байна. Үүний улмаас дөрөвдүгээр сард нийт 107 сая тонн нүүрс олборлосон Шаньси мужийн гарц энэ сард найман хувиар буурах төлөвтэй гэж тус улсын Нүүрс тээвэрлэлт, түгээлтийн холбооноос тооцоолжээ.
Шаньси муж нь жилд 1.3 тэрбум тонн нүүрс олборлодог. Энэ нь БНХАУ-ын жилийн нийт олборлолтын 30 гаруй хувьтай тэнцэх дүн юм.
Тус муж дахь уурхайнуудын бараг 10 хувь буюу нийт 109 уурхайн үйл ажиллагааг зогсоосныг “Jefferies Financial Group” мэдээлжээ.
2009 оноос хойших хамгийн олон хүний аминд хүрсэн ослын дараа коксжих нүүрсний үнэ огцом өсөөд байна. Лхагва гарагийн байдлаар энэ долоо хоногт нийт 11 хувийн өсөлт үзүүллээ. БНХАУ-ын коксжих нүүрсний хамгийн том гадаад нийлүүлэгч болох Монгол болон ОХУ-аас ирэх тээвэрлэлт нэмэгдэхийн хэрээр үнийн хөөргөдөл тогтворжино гэж шинжээчид үзэж байна.