logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Хонконг клирингийн систем нэвтрүүлснээр Азийн алтны зангилаа төв болох зорилтоо урагшлуулна
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 28 11:00
    304

    Зургийг: Matt Jelonek/Bloomberg

    АНУ-Ираны яриа хэлэлцээний явц тодорхойгүй байгаагаас алтны ханш 2 өдөр дараалан унав

    (Bloomberg) -- Хонконг ирэх хоёр сарын дотор шинэ арилжааны систем нэвтрүүлснээр Азийн алт худалдааны зангилаа төв болох өрсөлдөөнд тэргүүлэхийг зорьж байна.

    Сингапур үүнтэй төстэй төлөвлөгөө зарласан ч хэрэгжүүлэх хугацаагаа албан ёсоор мэдээлээгүй байна. “JPMorgan”, “UBS”, “Citigroup” зэрэг банкнууд хоёр хотын төлөвлөгөөг дэмжиж байгаа бөгөөд дотоодын банкнууд нь ч оролцож байгаа аж.

    "Сингапур хадгалалт, хамгаалалтад илүү анхаарах бол Хонконг логистикоор дэмжигдсэн арилжаа, боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх магадлалтай" гэж “Gold Harvest Management” зөвлөх компани мэдээллээ.

    GOLD.png

    Сингапур хувийн хэвшлийн, өндөр хамгаалалттай хоёр том агуулахад 2200 тонн алт хадгалах хүчин чадалтай. Харин Хонконг нисэх онгоцны буудалдаа Төрийн эзэмшлийн 150 тонн алт хадгалах агуулахтай ч арилжааны зориулалттай хадгалах хүчин чадал нь тодорхойгүй байна.

    Лондон дэлхийн алтны арилжааны зангилаа төв болсон нэг шалтгаан нь тус хотод хадгалагдаж буй асар их хэмжээний алтны нөөц юм. Хонконг болон Сингапур агуулах хүчин чадлын хувьд хол хоцорсон ч аль аль нь алтны арилжааны бизнесийг татахыг зорьж буй.

    Ираны дайн эхэлснээс хойш алтны урт хугацааны үнийн өсөлт саарсан ч томоохон банкнууд тус үнэт металлын урт хугацааны төлөвийг өндрөөр үнэлсэн хэвээр байгаа юм.

    Сүүлийн байдлаар алтны спот үнэ 0.1 хувиар буурч, унц нь 4450 ам.долларт тогтворжлоо. АНУ болон Ираны яриа хэлэлцээ ахиц муутай байгаагаас алтны ханш арилжааны өмнөх хоёр өдөр дараалан сулраад байна.

    Cэтгэгдэл бичих