logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Interfax: ОХУ дизель болон онгоцны түлшний экспортоо хязгаарлаж магадгүй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 27 10:40
    1083

    Зургийг: Bloomberg

    АНУ болон Ираны яриа хэлэлцээ урагшилснаар газрын тосны ханш уналаа

    (Bloomberg) -- Украины дайралт улам ширүүсэж, нефть боловсруулах үйлдвэрүүдийн гарц олон жилийн доод түвшинд ирсэнтэй холбогдуулан ОХУ дизель болон нисэх онгоцны түлшний экспортыг хязгаарлах асуудлыг хэлэлцэж буйг "Interfax" агентлаг мэдээллээ. Тодруулбал: ОХУ-ын Шадар сайд Александр Новак мягмар гарагт дотоодын түлшний зах зээлийн асуудлаар уулзалт хийснийхээ дараа нефтийн компаниудад газрын тосны бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулахаа багасгахыг зөвлөснийг эх сурвалжууд мэдээлсэн байна.

    Түүнчлэн дизель болон нисэх онгоцны түлшний экспортыг хориглох үйл явц эцсийн шатандаа орсон ч хориг хэрэгжиж эхлэх хугацааг хараахан тогтоогоогүй байгааг дурджээ.

    ОХУ дизель түлшний гол экспортлогч тул хориг хэрэгжиж эхэлбэл дэлхийн зах зээл дэх газрын тосны бүтээгдэхүүний үнэд нэмэлт дарамт үзүүлэх юм.

    "OiLX" аналитик компанийн тооцооллоор ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдийн өдрийн дундаж боловсруулалт дөрөвдүгээр сард 4.69 сая баррель болж буурсан нь сүүлийн 16  орчим жилийн хамгийн доод үзүүлэлт болжээ.

    АНУ болон Иран харилцан гал нээснээр газрын тосны ханш өссөн ч эргэн унаад байна. Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ нэг хувиар унаж, баррель нь 98 ам.доллар боллоо.

    Cэтгэгдэл бичих