logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ираны яриа хэлэлцээ, инфляцтай холбоотой болгоомжлол нэмэгдсэнээр алтны ханш сулрав
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 26 10:00
    1016

    Зургийг: Damian Lemanski/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ Ормузын хоолойн орчимд цохилт өгснөөр Техран болон Вашингтоны яриа хэлэлцээг тойрсон өөдрөг хүлээлт буурч, алтны ханш уналаа.

    Даваа гарагт 1.4 хувиар өссөний дараа алтны ханш 0.7 хувиар унаж, унц нь 4540 ам.доллар орчимд тогтворжив. Харин мөнгөний ханш сүүлийн байдлаар 1.6 хувиар суларч, унц нь 76 ам.доллар болоод байна.

    “Ойрх Дорнодын мөргөлдөөн яг одоо зогссон ч эрчим хүчний зах зээл эргэн тогтворжиход хугацаа шаардах тул алтны үнэ оны эцсээс л илүү сэргэх боломжтой" гэж Дэлхийн алтны зөвлөлийн ахлах стратегич Жон Рид онцоллоо.

    GOLD.png

    Ираны дайн эхэлснээс хойш алтны ханш 14 орчим хувиар унаад байна. Арилжаанд оролцогчид яриа хэлэлцээг мухардалд оруулж болзошгүй цэргийн цохилтуудыг анхааралтай ажиглаж байгаа юм.

    Иран улс Ливан дахь байлдааны ажиллагааг зогсоох нь аливаа энхийн хэлэлцээрийн нэг нөхцөл байхыг шаардсан ч Израил Ливаны “Хезболла” бүлэглэлийн эсрэг цохилтоо эрчимжүүлэхээ мэдэгдээд байна.

    Cэтгэгдэл бичих