
Зургийг: Mark Felix/Bloomberg
(Bloomberg) -- Газрын тосны ханш даваа гарагт долоо гаруй хувиар унасан ч эргэн сэргэлээ. АНУ-ын зэвсэгт хүчин Иран дахь пуужин хөөргөх дэд бүтцийг бөмбөгдсөн талаар “New York Times” мэдээлсэн нь Техран болон Вашингтоны хэлэлцээний төлөвт эргэлзээ бий болгож байна.
Мөн Ормузын хоолойн ойр орчимд бөмбөг дэлбэрэх чимээ удаа дараалан сонсогдсоныг Ираны мэдээллийн “Fars” агентлаг мэдээлжээ.
Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш 1.6 хувиар өсөж, баррель нь 97 ам.доллар хүрсэн бол WTI төрлийн газрын тосны ханш баасан гарагийн хаалтын ханшаасаа тав гаруй хувиар доогуур түвшинд буюу баррель нь 91 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.
Одоогоор "Энхийн хэлэлцээр байгуулахаас гадна хэлцэлд хүрсэн ч дагаж мөрдөнө гэж итгэхэд хэтэрхий эрт байна" гэж “MST Marquee “компанийн эрчим хүчний ахлах шинжээч мэдээлжээ.
Мөн "Сүүлийн хэдэн сард хэлэлцээнд ахиц гарсан, Ормузын хоолой удахгүй нээгдэнэ” гэж АНУ болон Ираны тал аль аль нь мэдэгдэж байсан ч эцэстээ ажил хэрэг болоогүй" гэдгийг онцолжээ.