
Зургийг: Brendon Thorne/Bloomberg
(Bloomberg) -- АНУ болон Иран улс хэлэлцээрт хүрэхэд ойртсоноор алтны ханш өслөө. Сүүлийн байдлаар алтны ханш 1.5 хувиар чангарч, унц нь 4575 ам.доллар хүрээд байна. Ингэснээр өнгөрсөн долоо хоногийн уналтаа нөхлөө.
Хоёрдугаар сарын эцсээр мөргөлдөөн эхэлснээс хойш алтны үнэ 13 гаруй хувиар унаад байгаа юм. Энэ нь арилжаанд оролцогчид дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралаас шалтгаалан Төв банкнууд бодлогын хүүг өсгөнө гэж таамаглаж буйтай холбоотой аж.
Үүнээс гадна мөнгөний ханш сүүлийн байдлаар дөрвөн хувиар өсөж, унц нь 78 ам.доллар даваад байна. Холбооны Нөөцийн банкны шинэ тэргүүн Кевин Уорш албан тушаалаа хүлээн авсантай зэрэгцэн хөрөнгө оруулагчид түүний эдийн засгийн талаарх байр суурийг анхааралтай ажиглаж байна.