
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
АНУ Ормузын хоолойг нээх хэлэлцээрийн талаар эерэг мэдээлэл өгснөөр газрын тосны үнэ унав
Nicholas Lua
Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 25 10:30
737
Зургийг: Soichiro Koriyama/Bloomberg
(Bloomberg) -- Ираны дайныг эцэслэх яриа хэлэлцээнд ахиц гарснаар газрын тосны ханш уналаа. Хэдий тийм боловч талууд хэлэлцээрээ эцэслэх хүртэл Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээхгүй гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тодотгожээ.
Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 5.7 хувиар унаж, баррель нь 97 ам.доллар болоод байна.
Харин WTI төрлийн газрын тосны үнэ 5.1 хувиар унаж, баррель нь 91 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.
Брент төрлийн газрын тосны тосны ханшийн даваа гарагийн уналт нь арилжааны сүүлийн таван өдрийн дөрөв дэх уналт болж буй. Харин Европт байгалийн хийн жишиг үнэ 6.3 хүртэл хувиар буурчээ.
Cэтгэгдэл бичих