logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ираны дайны улмаас дэлхийн эдийн засаг сулрах төлөвтэй
    Vince Golle
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 25 10:05
    519

    Зургийг: Fatima Tuj Johora/Bloomberg

    Дэлхийн бондын зах зээл савлагаатай байна

    (Bloomberg) -- Гурав дахь сардаа үргэлжилж буй Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал болон инфляцын дарамт хэвээр байгаагаас дэлхийн эдийн засаг сулрах шинж тэмдэг илэрч байна.

    Исландын Төв банк дайн эхэлснээс хойш инфляцын дарамтыг бууруулахаар бодлогын хүүг хоёр дахь удаагаа нэмэгдүүлээд буй. Мөн Индонезийн Төв банк бодлогын хүүгээ таамагласнаас өндөр хувиар өсгөсөн бол Маврики улс мөнгөний бодлогоо чангаруулж эхэллээ.

    WORLD-RATE.png

    Үүнээс гадна Азид хамгийн эмзэгт тооцогдож буй Индонез, Филиппин болон Энэтхэг улсын эдийн засгийн хүндрэл улам бүр гүнзгийрч, Төв банкнууд нь мөнгөний бодлогоо хатууруулах шахалтад орж байна. Эдгээр улсын хөрөнгийн гадагшлах урсгал эрчимжиж, үндэсний валютуудынх нь ханш тасралтгүй унах хандлагатай байгаа юм. Үүний дээр дэлхийн бондын зах зээлийн савлагаа нэмэлт дарамт учруулж байна. Тухайлбал: "Их 7"-ийн бүлгийн орнуудын Засгийн газрын бондын 50 их наяд ам.долларын зах зээлд урт хугацааны бондын өгөөж өнгөрсөн долоо хоногт сүүлийн 20 жилийн дээд түвшиндээ хүрчээ.

    RICE.png

    Ираны дайны улмаас бордооны үнэ өссөнөөр Ази даяар ургац хураалттай холбоотой болгоомжлол нэмэгдэж эхэллээ. Ингэснээр Азийн цагаан будааны жишиг үнэ сүүлийн нэг  жилийн дээд түвшинд хүрээд байна. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас 2026-2027 оны тариалангийн улиралд дэлхийн цагаан будааны гарц сүүлийн 11 жилд анх удаа буурна гэж таамаглажээ.

    Cэтгэгдэл бичих