logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОХУ-ын улаанбуудайн тариалалт саатсан нь ургац хураалтыг бууруулах эрсдэлтэй байна
    Pyotr Kozlov, Eleanor Thornber
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 22 16:05
    213

    Зургийг: Islam Safwat/Bloomberg

    (Bloomberg) -- ОХУ-д хүчтэй аадар бороо орж, цаг агаар ердийнхөөс хүйтэн байгаагаас хаврын тариалалт тааруухан үзүүлэлттэй байна. Энэ нь дэлхийн тэргүүлэх улаанбуудайн экспортлогч улсын ургац хураалт буурах эрсдэл бий болголоо.

    Тавдугаар сарын дөрвөнөөс 11-ний хоорондох долоо хоногийн байдлаар ОХУ-ын өмнөд бүс нутагт ердөө 1.3 сая гектор талбайд улаан буудай тариалсан гэж нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийн 50 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт болж байна.

    ОХУ-ын төвийн бүс болон Сибирийг багтаасан хаврын улаанбуудайн тариалалтын талбай 2026-2027 оны тариалангийн улиралд таван хувиар буурч, 10.5 сая гектар болох төлөвтэй гэж Москвад төвтэй “IKAR” зөвлөх компани тооцоолжээ. Энэ нь сүүлийн 20 жилийн хамгийн доод үзүүлэлт болохоор байгаа юм.

    Үүнээс гадна АНУ-ын ургац удаан хугацааны ган гачигт нэрвэгдэх эрсдэлтэй байгаа аж. Мөн эрчим хүч, бордооны үнийн өсөлт нь бусад орны тариаланчдад ч дарамт учруулж байна.

    Cэтгэгдэл бичих