logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөнө гэсэн хүлээлт нэмэгдсэнээр алтны ханш унаж байна
    Wendy Wells
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 22 15:00
    375

    Зургийг: Matt Jelonek/Bloomberg

    ОХУ-ын Төв банк энэ онд нөөцөөсөө 4 тэрбум ам.доллартой тэнцэх алт борлуулжээ

    (Bloomberg) -- АНУ болон Иран дипломат яриа хэлэлцээний явцын талаар зөрүүтэй байр суурь илэрхийлж байгаагаас алтны ханш уналттай байна.

    Сүүлийн байдлаар алтны спот үнэ 0.1 хувиар буурч, унц нь 4537 ам.доллар боллоо. Ойрх Дорнодын мөргөлдөөний эхний өдрүүдэд ханш огцом унаснаасаа хойш алтны үнэ хангалттай сэргэхгүй байна. Дайн эхэлснээс хойш алтны үнэ 14 хувиар унаад буй.

    Хэдий тийм боловч алтны үнэ энэ онд түүхэн дээд түвшинд хүрч, оны эхний дөрвөн сард унц нь дунджаар  4800 ам.доллароор арилжаалагдаж байсан юм. Энэхүү өсөлтийг ашиглан ОХУ-ын Төв банк нөөцөөсөө алт худалдахаа үргэлжлүүлсээр байна.

    GOLD.png

    ОХУ-ын Төв банкнаас нийтэлсэн тайлангаас харвал алтны спот нөөц он гарсаар 900 мянган унцаар буурч, тавдугаар сарын нэгний байдлаар 73.9 сая унц болжээ. Энэ нь Украины дайн эхэлсэн 2022 оны хоёрдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болж байна.

    ОХУ-ын Төв банк алтаа зах зээлийн ханшаар худалдсан бол борлуулалтаас 4.3 тэрбум ам.долларын орлого олсон байх боломжтой аж.

    Cэтгэгдэл бичих