
Зургийг: Ethan Swope/Bloomberg
(Bloomberg) -- “SpaceX” компани оны эхний улиралд 4.69 тэрбум ам.долларын орлоготой ажилласан ч 4.28 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээснийг АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд хүргүүлсэн мэдээлэл харуулж байна. Тус компани өмнөх оны мөн үед дөрвөн тэрбум ам.долларын орлого олж, 528 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байжээ.
Үүнээс гадна “SpaceX” болон “xAI” компани 2023 оноос хойш “Tesla”-д нийт 890 сая орчим ам.долларын орлого оруулсныг онцолж болохоор байна.
Энэ нь Илон Маскийн бизнесүүд хоорондоо ямар нягт уялдаатайг харуулж байна. Тухайлбал: өнгөрсөн онд дээрх хоёр компани “Tesla”-ийн “Cybertruck” автомашиныг 131 сая орчим ам.доллароор худалдан авчээ.
Мөн “Tesla” 2024 онд “xAI” компанид 191 сая ам.доллар, 2025 онд 506 сая ам.долларын цэнэг хураагуур нийлүүлсэн байна. “xAI” компанийг “SpaceX” хоёрдугаар сард худалдан авсан юм.