
Зургийг: Eddie Seal/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайныг эцэслэх яриа хэлэлцээ эцсийн шатандаа орсныг лхагва гарагт мэдээлсний дараа газрын тосны ханш 5.6 хувиар унасан ч удалгүй эргэн сэргэлээ.
Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 0.7 хувиар өсөж, баррель нь 105 ам.доллароос дээгүүр түвшинд арилжаалагдаж байна. Мөн WTI төрлийн газрын тосны ханш 0.9 хувиар өсөж, баррель нь 99 ам.доллар хүрлээ.
"Ираны дайн яг одоо дууссан ч Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт 2027 он хүртэл бүрэн сэргэхгүй" гэдгийг “ADNOC”-ийн Гүйцэтгэх захирал анхааруулсан байна. Мөн тэрбээр "Ормузын хоолойн хөдөлгөөн хаагдсан нь түүхэн дэх хамгийн хүнд нийлүүлэлтийн тасалдал болсон"-ыг онцолжээ.
Ойрх Дорнодын дайн эхэлснээс хойш газрын тосны үнэ 40 гаруй хувиар өсөөд байна. Олон улсын худалдан авагчид нийлүүлэлтийн тасалдлыг нөхөхийн тулд АНУ-аас их хэмжээгээр газрын тос авч байгаа аж. Ингэснээр АНУ-ын түүхий нефтийн нөөц өнгөрсөн долоо хоногт ойролцоогоор 7.9 сая баррелиар буурчээ.