logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ болон Иран хэлэлцээрт хүрэх найдлага нэмэгдсэнээр алтны ханш тогтворжив
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 21 10:15
    294

    Зургийг: Akio Kon/Bloomberg

    (Bloomberg) -- Ойрх Дорнодын дайныг эцэслэх хүчин чармайлт хөрөнгө оруулагчдын дунд найдлага төрүүлж эхэлснээр алтны ханш тогтворжлоо.

    Өмнөх арилжаагаар 1.4 хувиар өссөний дараа алтны ханш унц нь 4540 ам.доллар орчимд тогтсон байна. Харин мөнгөний ханш 0.1 хувиар суларч, унц нь 75 ам.доллароор  арилжаалагдаж байна.

    "Ормузын хоолойг тойрсон хурцадмал байдал намжсаны дараа алтны үнийн өсөлтийг боомилж буй макро эдийн засгийн сөрөг хүчин зүйлс цөөрч, ханш нь эргэн сэргэнэ" гэдгийг “Citigroup”-ийн шинжээчид онцолжээ.

    Харин усан зам урт хугацаанд хаалттай хэвээр байвал дэлхий нийтийн анхаарал стагфляц руу шилжинэ. Ийм үед үнэт металлуудын ханш огцом өсөх хандлагатай байдгийг тодотгосон байна.

    Cэтгэгдэл бичих