logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Томоохон Төв банкнууд бодлогын хүүг өсгөх хүлээлт нэмэгдсэнээр алтны ханш унаж байна
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 20 10:25
    527

    Зургийг: Akos Stiller/Bloomberg

    (Bloomberg) -- Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээх чиглэлд ахиц гарахгүй байгаагаас инфляц эрчимжинэ гэсэн болгоомжлол нэмэгдэж, алтны ханш уналттай байна.

    Мягмар гарагт бараг хоёр хувиар буурсны дараа алтны ханш сүүлийн байдлаар 0.5 хувиар чангарч, унц нь 4580 ам.доллар орчимд тогтворжлоо. Ираны дайн эхэлснээс хойш алтны үнэ 15 хувиар унаад байна.

    GOLD.png

    Харин мөнгөний үнэ 0.1 хувиар өсөж, унц нь 73 ам.доллар хүрлээ. Тус үнэт металлын ханш хоёрдугаар сарын 27-ноос хойш 21 хувиар сулраад байна.

    Эрчим хүчний үнийн өсөлт инфляцыг өдөөснөөр дэлхийн томоохон Төв банкнууд бодлогын хүүгээ өсгөх эсвэл өндөр түвшинд хэвээр хадгалах магадлал нэмэгдэж буй. Бодлогын хүү бага түвшинд байх нь ямар нэгэн хүүгийн орлого өгдөггүй алтны эрэлтийг дэмждэг юм.

    Үүнээс гадна Хонконг долоодугаар сар гэхэд алтны арилжааны төлбөрийн шинэ систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү систем нь Лондоны алтны арилжаанд ашиглагддаг клиринг, төлбөр тооцооны бүтэцтэй ижил зарчмаар ажиллах ба арилжаанд оролцогчид биет алт шилжүүлэхгүйгээр “Unallocated Account” буюу тодорхой серийн дугаараар баталгаажаагүй дансаар дамжуулан гүйлгээ хийх боломжтой болох юм. Ингэснээр арилжааны хурд, хөрвөх чадвар нэмэгдэж, их хэмжээний алтны хэлцлийг илүү үр ашигтай боловсруулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

    Мөн Хонконгийн засаг захиргаанаас Шанхайн Алтны биржтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, ирэх гурван жилийн хугацаанд алт хадгалах хүчин чадлаа 2000 тонн хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

    Cэтгэгдэл бичих