logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трамп Иранд халдахаар заналхийлсэнтэй зэрэгцэн газрын тосны ханш тогтворжив
    Rong Wei Neo
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 20 09:25
    136

    Зургийг: Jeremy Suyker/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг халдлагаа үргэлжлүүлнэ гэж заналхийлсэнтэй зэрэгцэн газрын тосны ханш тогтворжлоо.

    Мягмар гарагт 0.7 хувиар унасны дараа брент төрлийн газрын тос баррель нь 110 орчим ам.доллароор арилжаалагдаж байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар 0.3 хувиар буурч, баррель нь 104 ам.доллар болжээ.

    12 дахь долоо хоногтоо үргэлжилж буй Ираны дайны улмаас Ормузын хоолойн хөдөлгөөн хаагдаж, дэлхий даяар эрчим хүчний үнийг хөөрөгдөж буй. 

    OIL.png

    Үүнээс гадна АНУ даваа гарагт хөлөг онгоцнуудад нэгэнт ачигдсан ОХУ-ын түүхий нефть, газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах зөвшөөрөл олгосон байна. Шинэ зөвшөөрөл нь өмнөх зөвшөөрлийн хугацаа дууссанаас хэдхэн хоногийн дараа батлагджээ.

    Энэ нь Дональд Трампын засаг захиргаа дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн хомсдолыг шийдвэрлэх, түлшний үнийн өсөлтийг хазаарлах чиглэлд их хэмжээний шахалттай тулгарч байгааг харууллаа.

    Cэтгэгдэл бичих