
Зургийг: Majid Saeedi/Bloomberg
(Bloomberg) -- АНУ болон Иран Ормузын хоолойн хөдөлгөөнийг хаасан хэвээр байвал брент төрлийн газрын тосны үнэ зургаадугаар сарын эцэс эсвэл долоодугаар сарын эхээр баррель нь 130 ам.доллар хүрч магадгүй гэж “Bank of America”-ийн шинжээч мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Саудын Араб, Катар, АНЭУ зэрэг холбоотон орнуудын хүсэлтээр Ираны эсрэг төлөвлөсөн цохилтоо хойшлуулсан гэж цахим хуудсаараа мэдээлсэн байна. Ингэснээр даваа гарагийн хаалтаар 2.6 хувиар өссөн брент төрлийн газрын тосны үнэ 2.4 хувиар унаж, баррель нь 110 ам.доллароос доогуур түвшинд арилжаалагдаж байна.
Мөн WTI төрлийн газрын тосны ханш даваа гарагт 3.3 хувиар өссөний дараа 1.8 хувиар унаж, баррель нь 102 ам.долларт тогтворжлоо.
Дональд Трамп хүлээн зөвшөөрөхүйц хэлцэлд хүрч чадахгүй бол АНУ Иран руу халдахаар бэлтгэж байна гэж мэдэгджээ. Хэдий тийм боловч хэлэлцээрт хүрэх эцсийн хугацааны талаар дурдаагүй байна.