logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ Ираны гал зогсоох тохиролцоо үргэлжлэх найдвар нэмэгдсэнээр алтны ханш өсөв
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 19 10:20
    256

    Зургийг: Matt Jelonek/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ болон Ираны гал зогсоох тохиролцоо үргэлжилнэ гэсэн найдвар нэмэгдсэн нь инфляцтай холбоотой болгоомжлолыг намжааснаар алтны ханш чангарлаа.

    Сүүлийн байдлаар алтны спот үнэ 0.4 хувиар өсөж, унц нь 4585 ам.доллар хүрээд байна. Харин мөнгөний ханш 1.2 хувиар чангарч, унц нь 78 ам.доллар давжээ.

    GOLD.png

    "Ойрх Дорнодын нөхцөл байдал тогтворгүй, хувьсамтгай байгаа нь ойрын хугацаанд алтны ханшид дарамт болно" гэж OCBC-ийн шинжээч мэдээлсэн байна. Хэдий тийм боловч "Ирэх жилүүдэд дэлхийн улс төр, эдийн засгийн өөрчлөлтүүд улам эрчимжих төлөвтэйг харгалзан үзвэл алт нь тодорхойгүй байдлаас хамгаалах ашигтай хэрэгсэл хэвээр байна" гэдгийг тодотгожээ.

    Cэтгэгдэл бичих