logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-д хөрөнгө оруулалт буурсантай зэрэгцэн эдийн засгийн идэвхжил нь удаашрав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 18 16:20
    284

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-д аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл сүүлийн 3 жилийн хамгийн бага дүнгээр өслөө

    (Bloomberg) -- БНХАУ-ын эдийн засгийн гол үзүүлэлтүүд дөрөвдүгээр сард суларч, хөрөнгө оруулалт эргэн буурлаа. Энэ нь экспортын эрчимтэй өсөлт дотоодын эдийн засгийн уналтыг нөхөж чадахгүй байгааг харуулж байна.

    Оны эхний дөрвөн сард БНХАУ-ын үндсэн хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар агшжээ.

    CHINA-INVESTMENT-GFX.png

    Мөн өнгөрсөн сард аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 4.1 хувиар өссөн нь сүүлийн гурван жил дэх хамгийн тааруу үзүүлэлт болж байна.

    Түүнчлэн БНХАУ-ын жижиглэн худалдаа борлуулалт ердөө 0.2 хувиар нэмэгдсэн нь 2022 оны 12 дугаар сараас хойших хамгийн бага өсөлт боллоо. Үүнээс автомашины борлуулалт өмнөх оны мөн үеэс 15 хувиар буурсан нь сүүлийн дөрвөн жилийн хугацааны хамгийн огцом уналт болсон байна.

    CHINA-INDUSTRIAL-GFX.png

    "Дөрөвдүгээр сард эдийн засгийн идэвхжил зах зээлийн хүлээлтээс сул гарлаа. Экспортлогчдын хүчтэй гүйцэтгэл нь дотоодын эрэлт буурсны сөрөг нөлөөг сааруулж байгаа ч энэхүү уналтыг бүрэн нөхөхөд хангалтгүй байна" гэж “Pinpoint Asset Management”-ийн шинжээч мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих