logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Goldman: Төв банкнууд алт худалдан авалтаа эрчимжүүлснээр оны эцсээр үнэ нь өсөх төлөвтэй
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 18 14:20
    212

    Зургийг: Akos Stiller/Bloomberg

    (Bloomberg) -- Төв банкнууд алт худалдан авалтаа эрчимжүүлснээр оны эцсээр энэхүү үнэт металлын ханш сэргэнэ гэж “Goldman Sachs” үзэж байна. Төв банкнуудын алт худалдан авалт 2026 оны туршид сард дунджаар 60 тонн болж өснө гэж тооцоолжээ.

    Гуравдугаар сарын байдлаар сүүлийн 12 сарын дундаж худалдан авалт 50 тонн орчим байсан аж.

    "Төв банкнуудын алт худалдан авах сонирхол өндөр хэвээр байгаа. Дээрээс нь сүүлийн үеийн геополитикийн эрсдэлүүд урт хугацаанд нөөцөө төрөлжүүлэх  хандлагыг улам дэмжих төлөвтэй" гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид мэдээлсэн байна. Ингэснээр энэ оны эцэс гэхэд алтны ханш унц нь 5400 ам.доллар хүрэх өөдрөг төсөөллөө хэвээр үлдээжээ. Хэдий тийм боловч “Goldman Sachs” ойрын хугацааны төлөвт болгоомжилсон байр суурьтай хэвээр байна.

    “Хувийн хөрөнгө оруулагчдад хөрвөх чадвараа нэмэгдүүлэх хэрэгцээ гарвал алт нь бэлэн мөнгө босгох хамгийн гол эх үүсвэр болдог. Жишээлбэл: бодлогын хүүгийн түвшин өндөр байх, эдийн засгийн өсөлтийн төлөв сулрах зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагчид хувьцаагаа их хэмжээгээр борлуулж эхлэхэд ийм нөхцөл байдал үүсэж болзошгүй” гэдгийг шинжээчид анхааруулжээ.

    Cэтгэгдэл бичих