
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Ормузын хоолойг нээх чиглэлд ахиц гарахгүй байгаагаас алтны үнэ үргэлжлэн унав
Yihui Xie
Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 18 11:10
227
Зургийг: Matt Jelonek/Bloomberg
(Bloomberg) -- Ормузын хоолойг нээх чиглэлд тодорхой ахиц гарахгүй байгаа нь инфляцтай холбоотой болгоомжлолыг нэмэгдүүлж, алтны ханш үргэлжлэн унаж байна.
Өнгөрсөн долоо хоногт дөрөв орчим хувиар унасны дараа сүүлийн байдлаар алтны спот үнэ 0.1 хувиар өсөж, унц нь 4537 ам.доллар хүрлээ. Харин мөнгөний ханш 0.7 хувиар чангарч, унц нь 76 ам.долларт тогтворжоолд байна. Ираны дайн эхэлснээс хойш алтны үнэ 14 орчим хувиар унаад байгаа юм.
Ням гарагт Арабын Нэгдсэн Эмират улсын цөмийн цахилгаан станц дроны халдлагад өртсөн нь АНУ болон Ираны гал зогсоох тохиролцоо эмзэг байгааг харуулж байна.
Cэтгэгдэл бичих