
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Дональд Трамп Иранд цаг бага үлдсэнийг сануулж, газрын тосны үнэ үргэлжлэн өсөв
Anand Krishnamoorthy
Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 18 10:45
262
Зургийг: Jason Alden/Bloomberg
(Bloomberg) -- АНУ болон Ираны яриа хэлэлцээ гацаанд орсноор газрын тосны үнэ арилжааны гурван өдөр дараалан өсөөд байна.
Брент төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт найм орчим хувиар өссөний дараа сүүлийн байдлаар 1.1 хувиар чангарч, баррель нь 110 ам.доллар хүрлээ. Мөн WTI төрлийн газрын тосны үнэ 1.7 хувиар өсөж, баррель нь 107 ам.доллароор арилжаалагдаж байна.
Дональд Трамп цахим хуудсаараа хийсэн мэдэгдэлдээ “Тэвчээр нь барагдаж эхэлсэн” гэсэн дохио өгсөн юм. АНУ болон Иран дөрөвдүгээр сарын наймны өдөр гал зогсоохоор тохиролцсоноос хойш тэрбээр Ираныг дахин бөмбөгдөнө гэж хэд хэдэн удаа сүрдүүлж байв.
Cэтгэгдэл бичих