
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Газрын тосны ханш 7 хоногийн дүнгээр өсөх төлөвтэй байна
Yongchang Chin, Charles Gorrivan
Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 15 11:25
321
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Ираны дайныг эцэслэх яриа хэлэлцээ гацаанд орж, Ормузын хоолой хаалттай хэвээр байгаагаас газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр өсөх төлөвтэй байна.
Энэ долоо хоногт долоо орчим хувиар өссөн WTI төрлийн газрын тосны үнэ сүүлийн байдлаар баррель нь 102 ам.доллар дөхлөө. Харин брент төрлийн газрын тосны үнэ энэ долоо хоногт таван хувиар өссөнөөр баррель нь 107 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.
Ираны дайны улмаас нийлүүлэлт тасалдсанаар дэлхийн газрын тосны нөөц урьд өмнө байгаагүйгээр хурдацтай шавхагдаж байгаа аж. Ирэх сард дайн дууссан ч зах зээл аравдугаар сар хүртэл “нийлүүлэлтийн ноцтой дутагдалтай” хэвээр байна гэж Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг энэ долоо хоногт мэдэгдсэн юм.
Cэтгэгдэл бичих