logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Алтны ханш 7 хоногийн дүнгээр үл ялиг буурах төлөвтэй
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 15 10:50
    232

    Зургийг: David Kawai/Bloomberg

    (Bloomberg) -- Алтны ханш долоо хоногийн дүнгээр бага зэрэг унах төлөвтэй байна. Сүүлийн байдлаар алтны спот үнэ 0.6 хувиар унаж, унц нь 4620 ам.доллар орчимд тогтворжлоо.

    АНУ-д инфляц 2023 оноос хойших дээд түвшинд хүрч, Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөнө гэсэн хүлээлт үүссэн нь алтны ханшид гол дарамт болж байна.

    GOLD.png

    Үүнээс гадна дэлхийн хоёр дахь том алтны зах зээл болох Энэтхэг улс рупигийн ханшийг хамгаалахаар тус үнэт металлын импортын журмыг чангаруулсан нь эрэлтэд нөлөөлөхөөр байгаа аж.

    Харин аж үйлдвэрийн металлуудын эрэлт нэмэгдсэнээр тавдугаар сар гарсаар мөнгөний үнэ 11 орчим хувиар өсөөд байгаа юм. Хэдий тийм боловч сүүлийн байдлаар ханш нь 1.3 хувиар суларч, унц нь 82 ам.доллар болоод байна.

    Cэтгэгдэл бичих