logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын жагсаалтад “Оюу Толгой" 10 дугаарт эрэмбэлэгдэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 15 10:30
    986

    Зургийг: mining.com

    “Escondida” уурхайгаас 2025 онд 1.3 сая тонн зэс олборлосноор жагсаалтыг тэргүүлжээ

    Mining.com веб сайт дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч 10 уурхайг танилцууллаа. Жагсаалтыг Чили улс дахь “Escondida” уурхай тэргүүлсэн бол Индонезийн “Grasberg” уурхай удаалсан байна.

    Харин Монгол Улсын “Оюу Толгой” уурхай жагсаалтын "Топ 10"-д анх удаа багтаж, аравдугаарт эрэмбэлэгджээ. Гүний уурхайн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн 2025 онд Оюутолгойн зэсийн нийт олборлолт 345.1 мянган тонноор хэмжигдсэн байна. Цаашлаад 2028-2036 онд Оюутолгойн ил болон гүний уурхайгаас жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлоно гэж тооцвол 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох юм.

    Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл шинэ дээд түвшинд хүрснээр энэ оны эхний улиралд төслөөс олборлосон нийт баяжмал дахь зэсийн хэмжээ 101.6 мянган тонн хүрч, өмнөх оны мөн үеэс 56 хувиар өссөнийг “Оюу Толгой” ХХК тайлагнаж байв.

    "Топ 10" зэсийн уурхай нь 2025 онд нийлээд дэлхийн нийт олборлосон зэсийн үйлдвэрлэлийн тавны нэгээс илүү хувийг бүрдүүлж, нийт 4.9 сая тонн зэс үйлдвэрлэсэн байна. Тухайлбал: “BHP”, Rio “Tinto”, “Mitsubishi” болон “JX Advanced Metals”-ийн хамтарсан Чили улс дахь “Escondida” уурхай 2025 онд 1.3 сая тонн зэс олборлосноор тэргүүн байраа хадгаллаа. 

    15-5.JPG

    Харин хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Индонез дахь “Grasberg” уурхай өнгөрсөн онд 460.4 мянган тонн зэс олборложээ. Индонезид байрлах тус уурхай “Freeport-McMoRan” болон Индонезийн Төрийн өмчит “Persero” компанийн хамтарсан эзэмшилд байдаг бөгөөд үйл ажиллагааг “Freeport” компани хариуцан явуулдаг. Тус компани өнгөрсөн онд болсон хүний амь эрсэдсэн хөрсний гулгалтын нөлөөнөөс бүрэн гарч амжаагүй байгаа ба тэрхүү ослын үеэр 800 мянган тонн шавар, хөрс нурсан юм. Түүнээс  хойш үйл ажиллагаа нь доголдолтой байгаа аж. “Grasberg”  уурхай 2028 оны эхэн үеэс л бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхээр байна.

    Жагсаалтаас онцолбол Мексик дэх “Buenavista” уурхай 2025 онд 409.4 мянган тонн зэс олборлосноор нэг байр урагшилж, дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Мөн өнгөрсөн онд 401.1 мянган тонн зэс үйлдвэрлэснээр жагсаалтын зургаадугаарт бичигдсэн Польшийн “KGHM Polska Miedz” нь мөнгөний уурхайн дэлхийн чансаанд нэгдүгээр байр эзэлсэн байна. 

    Cэтгэгдэл бичих