
Зургийг: Graham Hughes/Bloomberg
(Bloomberg) -- Зэсийн үнийн тонн нь 14 мянган ам.доллар давсан өсөлт үргэлжилж, нэгдүгээр сард тогтоосон бүх цаг үеийн дээд түвшиндээ дөхсөөр байна.
Зэсийн ханш арилжааны найман өдөр дараалан чангарч, лхагва гарагт Лондоны Металлын биржид тонн нь 14,196 ам.доллар хүрсэн юм. Сүүлийн байдлаар тонн нь 14,150 орчимд хадгалагдаж байна.
Үүнээс гадна Нью-Йоркийн “Comex” биржид зэсийн фьючерс үнэ нэг фунт нь 6716 ам.доллар хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчлэлээ. АНУ боловсруулсан металлын импортод татвар ногдуулна гэсэн хүлээлт үүссэнээр “Comex” биржийн үнэ Лондоны Металлын биржээс нэг тонн тутамд 500 гаруй ам.доллароор өндөр байна.
Үүнээс гадна Ираны дайны улмаас Ойрх Дорнодоос нийлүүлэгддэг, зэс боловсруулахад ашиглагддаг чухал түүхий эдийн нэг болох хүхрийн хэмжээ буурсан нь Африкийн зарим уурхайн ажиллагаанд сөргөөр нөлөөлж магадгүй байгаа аж.