logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Саудын Арабын газрын тосны олборлолт IV сард 1990 оноос хойших доод түвшинд хүрэв
    Grant Smith
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 14 09:25
    774

    Зургийг: Sean Gallup/Bloomberg

    Брент төрлийн газрын тос баррель нь 106 ам.доллароор арилжаалагдаж байна

    (Bloomberg) -- OPEC-ийн ээлжит хурлын үеэр Саудын Араб газрын тосны олборлолт нь дөрөвдүгээр сард 1990 оноос хойших доод түвшинд хүрснийг тайлагналаа. Өнгөрсөн сард Саудын Арабын олборлолт өдрийн 651 мянган баррелиар буурч, 6.3 сая баррель болсноор хоёрдугаар сараас хойших гарцын алдагдал нь 42 хувь давсан байна.

    Ираны дайн Персийн булангийн нийлүүлэлтийг тасалдуулснаар Саудын Араб, АНЭУ, Ирак зэрэг бүс нутгийн орнууд олборлолтоо бууруулахад хүрээд байгаа аж.

    Ормузын хоолойгоор дамжих түүхий нефть болон түлшний урсгал оны эхний улиралд өдөрт бараг зургаан сая баррелиар буурсан гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газар мэдээллээ. Ингэснээр оны эхний гурван сард тус хоолойгоор өдөрт дунджаар 14.6 сая баррель түүхий нефть, газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэгдсэн байна.

    OIL.png

    Ираны дайн эхэлснээс хойш далайгаар тээвэрлэгддэг дэлхийн нийт газрын тосны 25 хувь нь дамждаг Ормузын хоолой бараг бүхэлдээ хаагдаад байгаа юм. Үүний улмаас брент төрлийн газрын тосны ханш 45 гаруй хувиар өсөөд байна.

    Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тос баррель нь 106 ам.доллароор арилжаалагдаж байгаа бол WTI төрлийн газрын тос баррель нь 101 орчим ам.долларт тогтворжлоо. 

    Cэтгэгдэл бичих