
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал буюу СОР17-д хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" байгуулах төслийг танилцуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хүрээнд олон улсын хөрөнгө оруулагчдыг татахын тулд хамгийн багадаа 100 гегаватт хямд, ногоон эрчим хүчийг санал болгох шаардлагатай гэж тооцоолсон байна. Мөн өгөгдлийг аль нэг улсын нөлөөлөлгүйгээ дамжуулах, өгөгдлийн халдашгүй байдлыг хангах, хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх нь чухал байгаа аж.
Түүнчлэн хөнгөлөлттэй зээлийн орчныг бий болгож, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлбэл дотоодын хөрөнгө оруулагч нар дата төв байгуулах боломжтой гэж үзэж байна.
Энэ хүрээнд Өгөгдлийн тухай хуулийг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барина гэж мэдээллээ.