
Зургийг: Damian Lemanski/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-д инфляц эрчимжсэн нь Холбооны Нөөцийн банк энэ онд бодлогын хүүг өсгөх магадлалыг нэмэгдүүлснээр алтны үнэ уналаа.
Мягмар гарагт 0.4 хувиар унасны дараа алтны спот ханш сүүлийн байдлаар 0.1 хувиар өсөж, унц нь 4719 ам.долларт тогтворжив. Харин мөнгөний ханш 0.7 хувиар өсөж, унц нь 87 ам.доллар хүрлээ. Энэ сар гарсаар мөнгөний ханш 18 гаруй хувиар чангараад байна.
Бодлогын хүү өндөр байх нь алтны үнэд ерөнхийдөө сөргөөр нөлөөлдөг. Хэдий тийм боловч Төв банкнууд мөнгөний бодлогоо хатууруулахад алтны ханш харьцангуй тэсвэртэй байж, бодлогын хүүг бууруулж эхлэхэд эргээд өсөж байгааг “JPMorgan”-ийн шинжээч онцоллоо.
Энэ нь Төв банкнуудын их хэмжээний алт худалдан авалт эрэлтийг өдөөж буй гол хүчин зүйл байгаатай холбоотой гэж тайлбарлажээ.