logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Арилжааны гурван өдөр 8 орчим хувиар өссөний дараа газрын тосны ханш тогтворжив
    Yongchang Chin
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 13 12:00
    239

    Зургийг: Mark Felix/Bloomberg

    (Bloomberg) -- Ойрх Дорнодын мөргөлдөөн хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа энэ үед өмнөх гурван  арилжаагаар найм орчим хувиар өссөн газрын тосны ханш тогтворжлоо.

    Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тос баррель нь 107 ам.доллар орчимд, WTI төрлийн газрын тос баррель нь 102 ам.доллароос доогуур түвшинд хадгалагдаж байна.

    10 дахь долоо хоногтоо үргэлжилж буй Ираны дайн эхэлснээс хойш Ормузын хоолойн хөдөлгөөн бараг бүрэн хаалттай байгаа юм. Ингэснээр Персийн булангийн орнуудыг түүхий нефть, байгалийн хий, шатахууны нийлүүлэлтийн урсгал тасалдаад байна.

    "Газрын тосны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байна. Зах зээл илүү удаан хугацаанд үнэ өндөр байх төлөвийг ханшиндаа тусгаж байна" гэж “Enverus”-ийн шинжээч мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих