logo
Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Томоохон Төв банкнуудын юанийн своп хэлцлийн ашиглалт сүүлийн 2 жилийн дээд түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 12 14:20
    246

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Дэлхийн Төв банкнуудын своп хэлцлийн ашиглалт I улиралд 17.4 тэрбум юаниар өслөө

    (Bloomberg) -- Оны эхний улиралд дэлхийн томоохон Төв банкнуудын Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалт сүүлийн хоёр жилийн дээд түвшинд хүрлээ. Тодруулбал: гуравдугаар сарын эцсийн байдлаар олон улсын Төв банкнууд гадаад валютын своп хэлцлээр дамжуулан нийт 111.6 тэрбум юань татсан гэж  Хятадын Ардын банк тайлагнасан байна. Энэ нь 2024 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж буй.

    Мөн своп хэлцлийн ашиглалт өмнөх улирлаас 17.4 тэрбум юаниар нэмэгдсэн нь 2023 оноос хойших улирлын хамгийн огцом өсөлт болсныг “Bloomberg”-ийн тооцоолол харуулж байна.

    БНХАУ-ын Төв банкны хувьд своп хэлцэл нь дэлхийн санхүүгийн системд юань нийлүүлэх гол хэрэгсэл болдог. Тиймээс энэхүү өсөлт нь юанийг олон улсын валют болгох БНХАУ-ын хүчин чармайлт үр дүнгээ өгч буйгаас гадна улс орнууд ам.долларын хамаарлаа бууруулахад нээлттэй болж байгаагийн илрэл юм.

    Хятадын Ардын банкны мэдээлснээр 2025 оны эцсийн байдлаар БНХАУ дэлхийн 32 улс болон бүс нутагтай нийт 4.52 их наяд юанийн дүнтэй валютын своп хэлцлийн гэрээ байгуулаад байна.

    Cэтгэгдэл бичих