logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Saudi Aramco: Ормузын хоолой хаалттай байгаагаас зах зээл 100 сая баррелийн нийлүүлэлтээ алдаж байна
    Anthony Di Paola
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 12 10:50
    421

    Зургийг: Maya Anwar/Bloomberg

    Дональд Трампын гал зогсоох тохиролцооны талаарх мэдэгдлийн дараа газрын тосны ханш үргэлжлэн өсөв

    (Bloomberg) -- Ормузын хоолойн хөдөлгөөн хаалттай байгаа долоо хоног тутамд дэлхийн газрын тосны зах зээл 100 сая баррельтай тэнцэх нийлүүлэлтээ алдаж буйг “Saudi Aramco”-ийн Гүйцэтгэх захирал мэдээллээ.

    Дэлхийн газрын тос олборлох илүүдэл хүчин чадлын дийлэнх нь Персийн буланд төвлөрдөг тул энэхүү нийлүүлэлтийн хомсдолыг нөхөхөд ашиглах боломжгүй. Ингэснээр Засгийн газрууд болон  компаниуд нөөцөө ашиглаж, улмаар дэлхийн газрын тосны нөөц аюултай түвшинд хүртэл буурч буйг тэрбээр анхааруулав.

    Дональд Трамп АНУ болон Ираны гал зогсоох тохиролцоо эргэлзээтэй байгааг илэрхийлснээр газрын тосны үнэ өсөлтөө хадгалж байна.

    OIL.png

    Даваа гарагийн арилжаагаар 2.9 хувиар өссөний дараа брент төрлийн газрын тосны ханш бараг өөрчлөлтгүй, баррель нь 104 ам.доллар орчимд хадгалагдаж байна. Мөн WTI төрлийн газрын тос баррель нь 98 ам.долларт тогтворжлоо.

    АНУ болон Ираны гал зогсоох тохиролцоо дөрөвдүгээр сарын эхэн үеэс хойш хэрэгжиж буй. Хэдий тийм боловч сүүлийн үед талууд Ормузын хоолойн ойролцоо хэд хэдэн удаа харилцан гал нээсэн юм.

    Cэтгэгдэл бичих