logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Goldman Sachs” АНУ-ын Төв банкны бодлогын хүүг бууруулах хугацааны таамгаа хойшлуулав
    Suvashree Ghosh
    Нийтэлсэн огноо: 2026 оны 05 сарын 11 16:00
    275

    Зургийг: Michael Nagle/Bloomberg

    (Bloomberg) -- АНУ-ын инфляц хурдацтай эрчимжиж буйтай холбоотойгоор “Goldman Sachs” Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүг бууруулах магадлалтай хугацааг нэг улирлаар хойшлууллаа. Сүүлийн таамгаар АНУ-ын Төв банкийг 2026 оны 12 дугаар сард болон 2027 оны гуравдугаар сард бодлогын хүүг бууруулна гэж үзэж байгаа аж.

    Эрчим хүчний үнийн өсөлт нь суурь хэрэглээний үнийн индексийг бүтэн жилийн турш зорилтот түвшин болох хоёр хувиас дээгүүр буюу гурван хувьд хадгална гэж тооцоолжээ.

    Энэ нь мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх боломжтой хугацааг хойшлуулж байгааг тайландаа онцолсон байна. Холбооны Нөөцийн банк дөрөвдүгээр сарын эцсээр хийсэн ээлжит хурлаараа бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн юм.

    Cэтгэгдэл бичих