
Зургийг: Matt Jelonek/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны саналыг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсний дараа алтны ханш уналаа.
Өнгөрсөн долоо хоногт хоёр орчим хувиар өссөний дараа сүүлийн байдлаар 0.9 хувиар суларч, унц нь 4673 ам.доллароор арилжаалагдаж байсан бол мөнгөний үнэ 0.2 хувиар буурч, унц нь 80 ам.доллар боллоо.
Дональд Трампын мэдэгдлийн дараа Ираны дайныг эцэслэх яриа хэлэлцээ саатаад байгаа бөгөөд энэ нь инфляцын эрсдэлийг нэмэгдүүлж, бодлогын хүүг өсгөнө гэсэн хүлээлт үүсгэж байна.
Хэдий тийм боловч Ойрх Дорнодыг тойрсон тодорхойгүй байдлаас үл хамааран зэсийн ханш 0.5 хувиар чангарч, нэг тонн нь 13,643 ам.доллар хүрээд байна. Энэ нь нэгдүгээр сарын 29-нд Лондоны биржид зэсийн үнэ огцом хөөрөгдөж, нэг тонн нь 14.5 мянган ам.доллар давснаас хойших хамгийн өндөр өсөлт юм.
БНХАУ-ын экспортын өсөлт дөрөвдүгээр сард тогтвортой үргэлжилсэн нь зэс зэрэг суурь металлын үнийг дэмжиж байна.
Ираны дайн эхэлсэн эхний долоо хоногуудад хөрөнгө оруулагчид дэлхийн эдийн засагт үзүүлэх ноцтой үр дагавраас эмээж, зэсийн үнэ унаж байсан юм. Гэхдээ зэсийн үнэ 2025 оны эцэс үеэс хойш ойролцоогоор 10 хувиар өсөөд байна.